МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛД ХЭРХЭН НЭВТРЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ

Япон улсын Шизокү мужийн Эдийн засаг аж үйлдвэрийн газар, Японы “Жетро” байгууллагын төлөөлөгчид болон Японы бизнес эрхлэгчид манай улсад энэ наймдугаар сарын 8,9-ний өдрүүдэд хүрэлцэн ирж Монголын бизнесийн төлөөллүүд уулзлаа. “Японы Шизокү муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж” нэртэй уг семинар уулзалтыг ХХААХҮЯ, ЖДҮХсан, Экспорт олон улсын худалдааны төв (EITC) хамтран зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний үеэр Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудын талаар хоёр тал солилцсон юм. Мөн манай улсын бизнес эрхлэгчид Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой бизнесийн зөвлөгөөг авлаа. Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хүрээнд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ татваргүйгээр гаргах гэх мэт боломжууд нээлттэй байдаг нь үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монголын бизнес эрхлэгчдийн тус улсын зах зээлд гарах боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.
Бүрэн эхийг эндээс үзнэ үү

Shopping Cart