КОМПАНИЙ ТАНИЛЦУУЛГА​

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

2015 онд хоёр улсын хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдаж хоёр улсын хоорондахь гадаад худалдааны болон хөрөнгө оруулалтын нөхцөл сайжран төрөл бүрийн салбарт харилцан ажиллах боломж нээгдээд байна.
Япон улсаас өндөр түвшиний технологи болон хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, улмаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хөрш хоёр орон болох Хятад, Орос улсад экспортлох нь манай орны эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Манай компани Монгол Япон хоёр орны хамтын ажиллагаа, нөхөрлөл өргөжин цэцэглэхийн төлөө чармайн ажилладаг. Бид 2017 онд үйл ажиллагаагаа Монголд үйлдвэрлэсэн натураль бүтээгдэхүүнийг Amazon Japan, Mercury, Rakuma гэх мэт Японы худалдааны платформууд дээр борлуулахаас эхэлж байсан бол өнөөдөр өөрийн гэсэн хэрэглэгчтэй, зарим монгол бүтээгдэхүүн маань олны хэрэглээ болсон байна. Мөн түүнчлэн монголдоо эрүүл иргэн элэг бүтэн гэр бүлийг нэмэгдүүлэх чин хүслээр Фүкүока хотын Vega компаны эрүүл мэндийн бэлдмэлүүдийг Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны албан ёсны зөвшөөрөлтэйгээр 2022 оны 5 сараас эхлэн Монгол Эм Импекс Корпорацын хот болон орон нутгийн аптекуудаар борлуулж байна.
Бидний уриа “бизнесс бол аливаа зүйлийг сажруулж үнэ цэнийг бүтээдэг зүйл” юм.

Захирал Пүрэвжав овогтой Туяа

 

КОМПАНИЙ ТУХАЙ ТОВЧ

Нэр: M&J Consulting Co., LTD
Хаяг: Япон улс, Фукуока хот, Минами дүүрэг, Хибара 7-21-6 Taka 2F 811-1355
Холбоо барих: info@mongoliajapan.com
Үүссэн огноо: 2017 он
Захирлын нэр: Пүрэвжав овогтой Туяа
Үндсэн хөрөнгө: 5,000,000 япон иен

Үйл ажиллагааны чиглэл

  • Зөвлөлгөө
  • Гадаад худалдаа
  • Бичгэн болон аман орчуулга
  • Олон улсын харилцаа
  • Хүний нөөц
  • Техник технологийн зуучлал

ЗАХИРЛЫН ТУХАЙ ТОВЧ​

БОЛОВСРОЛ

  • Эдийн засгийн ухааны мастер, Sanford Institute of Public Policy, Duke University, Durham, NC, USA, 2003
  • Бизнесс/санхүүгийн удирдлагын бакалавр, Шинжлэх Ухаан Технологын Их Сургууль, Компьютер Техник Менежментийн Сургууль (одоогын нэр нь Бизнессийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль), Улаанбаатар, 1996
  • Орос хэлний сургалттай нийслэлийн 18-р сургууль, Улаанбаатар,1991

АЖИЛ

  • 2009-2018 Худалдааны хэлтсийн дарга, “Little America” компани, Fukuoka, Japan
  • 2006-2008 Англи хэлний багш, “World Family” компани, Fukuoka, Japan
  • 2000-2001 Бизнессийн зөвлөх, Монголын Бизнесс Хөгжлийн Агентлаг, Европын Холбооны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл/ EU Tacis SME Development Project/, Улаанбаатар
  • 1998-1999 Санхүүгийн зохицуулагч, НҮБ, “НЭГ ЕРТӨНЦ” төсөл, Улаанбаатар
  • 1997-1998 Санхүү, маркетингийн багш, Гадаад худалдааны Академи, Зах зээл судлалын хүрэлээн, Улаанбаатар
  • 1996-1998 Үнэт цаасны зах зээлийн судлаач, Зах зээл судлалын хүрээлэн, Улаанбаатар

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ

  • Бодлого боловсруулалт, зуны дадлага, USA, Washington DC, “Americans for Democratic Action” лоби груп, 2002 оны 5 сараас 8 сар хүртэл
  • Бизнесс эрхлэгчдийн аялал, зохион байгуулагч, UAE, Dubai, European Union Tacis Program, SME 9601 Project, 2000 оны 9 сар
  • Итали хэлний сургууль, Perugia, ITALY, 1999 оны 8 сараас 2000 оны 1 сар хүртэл
  • Сайн дуранханы менежмент, дадлага, Phonics, Sun City, Arizona, USA, 1998 оны 11 болон 12 сар
  • Сайн дуранханы дэлхийн 7-р чуулга, London, United Kingdom, 1998 оны 9 сар
  • Бичил зээлийн тухай Олон Улсын уулзалт, New York City, USA, 1998 оны 6 сар
  • Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхахын эсрэг Олон Улсын 9-р чуулга, New York City, USA, 1998 оны 7 сар
  • Иргэний боловсрол, зуны сургалт, Indianapolis, USA, 1998 оны 7 сар

Орос, Япон, Англи хэлээр чөлөөтэй ярьна.

Shopping Cart